• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох" чухал саналыг шийдвэр болгон баталжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 10:29:17
Женевт болж байгаа НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 34-р хурал 23-ны өдөр "Эдийн засаг, нийгэм, соёлын эрх" болон "Хүнсний эрх" гэх хоёр шийдвэрийг баталж, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоно" гэж уг шийдвэрт тодорхой заажээ. Ингэснээр хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэх санаа анх удаа Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрт бичигдэж, олон улсын хүний эрхийн тухай үг ярианы чухал хэсэг болсон байна.

Энэ оны 1-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Женев дэх НҮБ-ын төв байранд "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулъя" нэртэй илтгэл тавьж, хүн төрөлхтний хамтын хувь заяа гэх санааг гүнзгий тайлбарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, талууд өндрөөр үнэлж, талархал дэвшүүлжээ. 3-р сарын 1-ний өдөр Хятад улс хүний эрхийн зөвлөлийн 34-р хурал дээр 140 улсыг төлөөлөн "Хүнийг эрхийг хамгаалж хөгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулъя" нэртэй нэгдсэн тунхаг гаргаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэх чухал санал нь олон улсын хүний эрхийн салбарын хөгжилд үзүүлэх ач холбогдлыг тайлбарлаж, олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. \Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе