• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулах тухай нийтлэг ойлголтоо гүнзгийрүүллээ

CRI       (GMT+08:00) 2017-03-24 10:14:15

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал" 23-нд Хайнань мужийн Бө-Аод болж, Хятад, Америк, Орос, Япон, БНСУ, Шинэ Зеланд, Тайланд, Турк, Монгол зэрэг 15 орны 21 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хэтийн төлөв"   сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулах талаарх нийтлэг ойлголтоо улам гүнзгийрүүллээ.  Одоогийн байдлаар гадаад дотоодын 23 хэвлэл мэдээллийн байгууллага тус байгууллагын гишүүн болохоо мэдэгдсэн байна.

"Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний бага хурал"-ыг Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын Олон Улсын Радио, Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэг хамтран зохион байгуулдаг. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын удирдах зөвлөлийн гишүүн, Шинэ Зеландын экс ерөнхий сайд Женни Шипли хэлсэн үгэндээ:

"Даяарчлалын тухай бид омогшиж, итгэл зоригоо хөвчлөх ёстой. Харин санаа зовж, сэтгэл түгшиж болохгүй гэдгийг энд тодорхойлмоор  байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллага энэ талаар маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Жишээ нь, хэрвээ хэвлэл мэдээллээр нэг бүс нэг замын тухай нааштай сайн сурталчилж тайлбарлахгүй юм бол хүмүүс энэхүү хөгжлийн асар том боломжийг ойлгохгүй, түүнчлэн түүний багтаамжтай чанарыг ч мэдэхгүй байх болно" гэжээ.


Өнгөрсөн оны дугуй ширээний хурал дээр 8 орны гадаад дотоодын 13 хэвлэл мэдээллийн байгууллага "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" байгуулах санаачилга гаргасан юм. Энэ нийтлэг ойлголт энэ жил улам эрчимжиж байна. 23-нд болсон хэвлэл мэдээллийн удирдагчдын  дугуй ширээний хурал дээр тус хурлын дарга, ХОУР-гийн дарга Ван Гэньнянь хэлэхдээ,

Олон улсын сурталчилгааны чадавх болон үг хэлэх эрхээ үр ашигтай дээшлүүлэх явдал нь Азийн хэвлэл мэдээллийнхний нийтлэг ойлголт юм. Интегралчлалыг хамтдаа авч хэлэлцдэг "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага" нь Азийн үзэгч, сонсогч, уншигчдын хамтын эрэл хүсэл мөн. Соёл иргэншлийг дамнасан сурталчилгааг идэвхтэй өрнүүлэх нь иргэдийн ойлголтыг дэмжих үр ашигтай арга зам мөн. Удахгүй ирээдүйд хэвлэл мэдээлэл, засгийн газар болон аж ахуйн нэгжийн эх баялгийг нэгтгэж, үндэстэн бүс нутаг дамнан мэдээллийг үр ашигтай түгээдэг мэргэжлийн хамтын ажиллагааны байгууллага мэндэлж, Азийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны болон олон улсын нөлөөлөх ерөнхий хүчийг нэмэгдүүлэн, Ази тив дахь хувь заяаны хамтын цогц байгуулах талаар чухал алхам хийж, Азийн ард түмний хамтын аз жаргалын төлөө хүчин зүтгэх болно гэжээ.

Хурлын үеэр хуралд оролцсон төлөөлөгчид хэсэг хуваан хэлэлцсэн үр бүтээлээ хуваалцлаа. Хэсэг хувааж хэлэлцсэн агуулгад, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллагын холбогдох дүрэм, хэвлэл мэдээллийн лидерүүдийн дугуй ширээний хуралд тулгуурласан мэдээллийн тавцан болон бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага ямар ямар салбарт үүрэг гүйцэтгэж, хэвлэл мэдээлэлд тулгарч байгаа түгээмэл асуудлыг зохицуулах зэрэг асуудал багтаж байна. Монголын Үндэсний Радиогийн дарга Бидэрийн Баярсайхан хэсгийн хэлэлцүүлэгт, Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны байгууллага шинэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны тавцан байгуулах санал дэвшүүллээ.

"Шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тавцан байгуулах нь олон орнууд үнэ өртөгтэй сонин мэдээг хамтдаа ашиглаж, түүх соёлын нэвтрүүлгийг хамтдаа хийхийн зэрэгцээ энэ нь олон гишүүдийн солилцооны тавцан болох бөгөөд олон зам сувгаар нийгэмд үйлчилж болох юм. Үүний зэрэгцээ энэ удаагийн хурлын дараа шинэ хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тавцан байгуулах ажлын хэсгийг зохион байгуулж, практикийн үүднээс энэхүү тавцан байгуулах ажлыг түргэтгэхийг бид санал болгож байна гэжээ.

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Гүө Вэйминь хуралд оролцож үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, "өргөн олон хэвлэл мэдээллүүд "нэг бүс нэг зам"-ыг ашиглаж, хэвлэл мэдээллийн ажил хэрэгч хамтын ажиллагааны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэхийг хүсэж байна" гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Хэвлэл мэдээллийн салбарын нөхдүүд "нэг бүс нэг зам"-ын эргэн тойрны орнуудын хөгжилд тулгуурлаж, солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, мэдээ мэдээллийн брэнд солилцох хүчин чармайлтыг эрчимжүүлж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны хэлбэрийг баяжуулж, хүмүүсийн солилцоог өргөтгөж, ялангуяа шинэ хэвлэл мэдээллийн салбарын яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэхийг дэмжих хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе