• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон өмнөд Хятадын тэнгист дахин асуудал өдөөхийг Хятад улс яасан ч хүлцэхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 15:07:37

Өдгөө, Өмнөд Хятадын тэнгисийн байдал сайжирч тогтворжиж байгаа бөгөөд уг бүсэд Япон дахин асуудал өдөөхийг Хятад улс болон хөрш орнууд яасан ч зөвшөөрөхгүй гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 23-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн холбогдох асуултад хариулах үеэр хэллээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр "Японы тэнгист өөрийгөө хамгаалах армийн "ДДГ-184 Кага" нэртэй хамгийн том нисдэг тэрэг тээгч хөлөг онгоц саяхан ашиглалтад орж, тус орны тэнгис дээрх хүчин чадавхыг нэмэгдүүлсэн байна. Тус орон үүгээрээ Ази тив дэх Хятад улсын жил ирэх тусам нэмэгдэж буй нөлөө тусгалыг зохицуулахын төлөө бөгөөд "энэ бол даруй Японы бодит хүчин чадал" хэмээн ярьж байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна гэсэн сэтгүүлчийн асуултад Хуа Чүнь-ин хариулахдаа, өдгөө Хятад улс болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд Хятадын тэнгисийн байдал сайжирч нааштай  хөгжиж байна. Харин Япон дахин асуудал өдөөхийг Хятад улс болон хөрш орнууд яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн жилүүдэд "Хятадын заналхийлэл" гэдгийг Япон тасралтгүй хөөрөгдөж, өөрийн орны зэр зэвсгээ нэмэгдүүлж сайжруулахын чухал шалтаг болгож байна. Түүхийн хүчин зүйлийн улмаас олон улсын хамтын нийгэмлэг, онцгойлон Азийн хөрш орнууд Японы цэрэг дайны үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулдаг юм. "ДДГ-184 Кага" нь дэлхийн 2-р дайны үед Америк цэргийн дайралт сүйрснийг Япон мартахгүй байх ёстой. Тэрээр дахин ашиглалтад орж байгаа нь Японы милитаризм дахин сэргэх оролдлого хийж байгааг харуулж байна" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе