• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Бө-Аогийн Азийн чуулганы зочдыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-25 09:26:28

Бө-Аогийн Азийн чуулганы 2017 оны хурал эхлэхэд бэлэн боллоо. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 24-нд тус хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад орны удирдагчид болон чуулганы зөвлөлийн дарга Фукуда Ясуо зэрэг зочдыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Жан Гаоли: Бө-Аогийн Азийн чуулган маань Азийн онцлогтой, дэлхийд нэр нөлөөтэй, ерөнхийлсөн шинжтэй чиглэлээр хөгжиж байна. Тус чуулганыг Ази тивээр суурь болгон, дэлхийд хандуулан хөгжүүлж, бүс нутаг болон олон улсын чухал асуудлуудад Ази тивийн өмнөөс үг хэлдэг ажил хэрэгч хамтын ажиллагааны тавцан болгож, хурлаар авч хэлэлцэх сэдвийн хүрээгээ улам тэлж, улам өргөн хүрээтэй түншийн харилцаа тогтоож, олон улс болон бүс нутаг дахь нэр нөлөөгөө улам өргөтгөхийг хүсэж байна гэж онцолжээ.

Дэлхийн эдийн засагт гүнзгий тохируулалт гарч, эдийн засгийн сэргэлт сулхан байгаа өнөөгийн нөхцөлд Бө-Аогийн Азийн чуулганы энэ удаагийн хурлыг "Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах нь" сэдвээр зохион байгуулсан явдал дэлхий нийтийн анхаарлыг маш их татлаа.

Жан Гаоли: хөрөнгө оруулалтын чиглэл хандлага, чанарыг улам сайжруулж, Хятадын хууль дүрмийг мөрдөж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэж, бүх дэлхийд илч энергиэ түгээж, зах зээлүүд Хятадын хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй байгаагаа харуулахыг гадаадын бизнесменүүдээс хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе