• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх шинэ ээлжийн хэлэлцээ зохих идэвхтэй ахицтай боловч санал зөрөлдөөнтэй хэвээр байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 15:52:14
НҮБ-ын оролцоотой Сирийн асуудлаарх шинэ ээлжийн хэлэлцээ 24-нд Женевт албан ёсны хэлэлцээ хийлээ. Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Ше Шяоянь мөн өдөр хэлэхдээ, Сирийн асуудлаарх шинэ ээлжийн хэлэлцээ зохих идэвхтэй ахицтай боловч хоёр тал санал зөрөлдөөнтэй хэвээр байна гэжээ.

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Де Мистура Женевт Сирийн засгийн газрын болон сөрөг бүлгийн төлөөлөгчтэй тус тус хоёр талын уулзалт хийлээ. Энэ бол Сирийн засгийн газар болон сөрөг бүлгийн төлөөлөгчийн Женевт хийж байгаа 5 дахь удаагийн энхийн хэлэлцээ болно. Мөн хоёр тал анх удаагаа хамтдаа зөвшилцөж тогтсон хөтөлбөрийн тойронд хэлэлцээ хийж байгаа болно.

 

Ше Шяоянь Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Сирийн асуудлаарх 5 дахь удаагийн энхийн хэлэлцээ зарим идэвхтэй талтай болсон. Гол гол улс төрийн болон зэвсэгт хүчний бүлэглэлүүд энэ хэлэлцээнд оролцож байгаа нь талууд Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах эрэл хүсэлтэй байгааг харуулж байна. Талууд хэлэлцээнд нэн сайн уур амьсгал бүрдүүлж, гал зогсоох хэлэлцээрийг нухацтай хэрэгжүүлж, энэ нь эргээд улс төрийн үйл явцыг хөнгөвчилж, улс төрийн үйл явцыг эрчимжүүлэх болно. Энэ нь харилцан дэмжиж, харилцан нөлөөлөх хоёр тал юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе