• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Австралийн ерөнхий сайдтай жилийн ээлжит уулзалт хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 15:57:28

Тухайн орон нутгийн цагаар 3-р сарын 24-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Канберра дахь Парламентын ордонд Австралийн ерөнхий сайд Турнбуллтай Хятад Австралийн ерөнхий сайд нарын жилийн ээлжилт уулзалтаа хийлээ. Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, Хятад Австралийг чөлөөт худалдааны шинэ цаг эринд оруулж, эдийн засгийн даяаршил болон худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хамтаар дэмжин урагшлуулж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг дэмжих хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, бид Хятад Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн үйлчилгээний худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарын талаар гүнзгий хянан хэлэлцэж, хоёр орны худалдааны цар хүрээг өргөтгөх талд дэмжлэг туслалцаа үзүүллээ. Хятад, Австрали бүх талаар чөлөөт худалдааны цаг эринд орох ёстой гэж бид үзэж байна. Бид нэн олон салбарт чөлөөт худалдаа өрнүүлж, хөрөнгө оруулалтыг ахиулан, хоёр орны харилцааг улам бэхжүүлэх ёстой гэжээ.

Австралийн ерөнхий сайд Турнбулл хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар хоёр орон өнгөрсөн 45 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэн дүгнэхэд аз завшаан боллоо. Үүний зэрэгцээ хоёр орны харилцааны ирээдүйн дүр зургийг төлөвлөлөө. Австрали, Хятад хоёр орны бизнесийнхэн энэ удаагийн айлчлалын үеэр хамтын ажиллагааны маш олон хэлэлцээр тохиролцож, хоёр орны эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт хийж, шинэ ажлын байр бий болголоо гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд нар хамтдаа сэтгүүлчидтэй уулзаж, Австралийн гадаад бодлого болон Хятад-Австрали, Америк-Австралийн харилцааны талаарх асуултанд хариуллаа.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе