• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Турнбулл нар Хятад, Австралийн бизнесийн салбарын гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний хуралд оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 16:06:38

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-р сарын 24-ний үдээс хойш Сиднейд Австралийн ерөнхий сайд Турнбуллын хамт Хятад, Австралийн бизнесийн салбарын гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний хуралд оролцлоо.

Хоёр орны бизнесийн төлөөлөгчдийн хэлсэн үгийг сонссоны дараа Ли Кэчян хэлэхдээ, Хятад Австралийн бизнесийн салбарын гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний хурал бол бизнесийнхний ойлголцлын тавцан мөн бөгөөд хоёр орны бизнесийнхэн болон засгийн газрын ойлголцлын зам суваг мөн. Сүүлийн 10 жилийн туршид Хятад, Австрали хоёр орны худалдаа жилд дунджаар 9 хувиар өсч, хоёр орны эдийн засгийн өсөлтөөс давлаа. Худалдааны харш саадыг арилгаж, хоёр тийшээ нээлттэй байлгахыг дорвитой дэмжих нь эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааг сайжруулахад тустай гэдгийг практик гэрчиллээ. Бид Австралийг оролцуулсан талуудтай хамтаар зүтгэж, худалдааг чөлөөтэй болгох том чиглэлийг барьж, олон улсын худалдааг улам шударга, ил тод тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Турнбулл хэлэхдээ, өдгөөгийн дэлхий ертөнц гүн гүнзгий өөрчлөгдөж, чөлөөт худалдааны таваар болон хөрөнгийн урсгалыг ахиулсан төдийгүй, шинжлэх ухаан технологи болон хүмүүсийн харилцааг дэмжиж байна. Австрали, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ боломжуудтай тулгарч байна. Хоёр тал зах зээлээ нээлттэй болгох болон дэлхийн худалдаанаас ашиг хүртэх, чөлөөт худалдааг идэвхтэй өргөтгөж, жижиг аж ахуйн нэгжийн оролцоог дэмжин, шинийг санаачлах болон хөрөнгө оруулалтаар нэн олон ажлыг байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг ахиулж, ард түмэнд сайн сайхныг эдлүүлэх хэрэгтэй байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе