• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад, Австралийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтад илтгэл тавив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-25 17:20:43

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Австралид хийж байгаа албан ёсны айлчлалаа үргэлжлүүлэн Канберра хотоос Сидней хотод 24-ны өдөр хүрэлцэн очсон байна. Мөн өдөр, ерөнхий сайд Ли Кэчян болон Австралийн ерөнхий сайд Малколм Турнбуллтай хамтаар Хятад, Австралийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамтдаа удирджээ.

Ли Кэчян хэлэхдээ, хүн төрөлхтний өнөөдрийн хөгжил цэцэглэл нь даяаршил, чөлөөт худалдааны үр шим юм. Хүмүүст илүү олон сонголт хийх, улс орнууд өөрийн давуу талаа бадруулах зэрэг нь бүгд л чөлөөт худалдаа, даяаршлын үр дүн юм. Үүний явцад олон төрлийн асуудал бий боллоо ч хүн төрөлхтөн оюун ухаан, хүч чадвараараа зохицуулж болдог. Бид одоо дэвшингүй итгэл үнэмшлийг баримтлах хэрэгтэй. Хятад, Австралийн хамтын ажиллагаа нь хоёр тал худалдааны либералчлалыг хамгаалан чөлөөт худалдаанаас авчрах үр өгөөжид итгэл төгс байгаагаа бүс нутаг, дэлхий дахинд харуулж байна гэдгийг бид маш тодорхой ойлгож байгаа. Өнгөрсөн жилийн Ханжөү болон энэ оны Давост болсон чуулга уулзалтын үеэр дарга Ши Жиньпин чөлөөт худалдааг дэмжиж, худалдаагаар ажлын байр бий болгох, экспортыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, асар их боломж нөхцөл бий болгохыг онцолсон юм гэжээ.

Хятад Австралийн хамтын ажиллагаа нь энэ удаагийн ерөнхий сайд Ли Кэчяний айлчлалын чухал сэдэв байгаа юм. Хоёр орны ард түмэн оюун ухаанаараа ойлгоно гэдэгт итгэж байна. Хоёр орны худалдаа өргөжин тэлэхийн хирээр оршиж буй асуудал улмаар багасаж, зөрчил маргаанаа нухацтай зохицуулах туршлага улам нэмэгдэн, хоёр талын хамтын ашиг сонирхол улам өргөжин тэлэх болно гэж Ли Кэчян онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе