• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монголын эртний утга зохиол, сурвалж бичгийн өнгөрсөн ба одоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Бээжин хотод боллоо

CRI       (GMT+08:00) 2017-03-25 17:01:33

ХОУР-ийн мэдээ: 3-р сарын -25-ны өдөр шунхан барын "Ганжуур"-ыг ариутган шүүж барлах ажил эхэлсэний 300 жилийн ойг тэмдэглэх "Монголын эртний утга зохиол, сурвалж бичгийн өнгөрсөн ба одоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Бээжин дэх Төвийн Үндэстний их сургуульд боллоо.

Үндэстний их сургуулийн багш, докторант болон судлаачид тус хуралд оролцож "Шүтлэг бишрэлийн зан үйлийн бэлгэдэл өв-Тод үсгийн чулуун судар", "Умард Юань гүрний үеийн гүүш Самдансэнгээгийн тухай", "Чойжиносорын Махгалын магтаал хэмээгчийг дахин шинжлэх нь" зэрэг сэдвээр илтгэл тавьж, мөн холбогдох сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор Мянгад Эрдэмт уг хурлын талаар хэлэхдээ "манай сургуулийн ахмад эрдэмтэд болох профессор Өлзий, профессор Хишигтогтох нар монгол судлал, онцгойлон монголын эртний уран зохиолын судалгааны талаар маш олон ажил хийжээ. Бид энэ ажил үйлсийг нь залгамжилж хөгжүүлэхийн тулд, мөн залуу судлаачдад боломж олгох, шинэ боловсон хүчнийг бэлтгэх зэрэг зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан юм" гэжээ.

Хятадын Ардын их сургуулийн Улсын эрдмийн дээд сургуулийн захирал, профессор Оюунбилэг хэлэхдээ "залуу судлаачид шинэ шинэ санаа гаргаж, шинэ эх сурвалжийг судалгаандаа оруулж байгаа нь бахархууштай, баярлууштай хэрэг юм. Монгол судлалын залгамж халааг зоригжуулж, судалгааны шинэ уур амьсгалыг энэхүү хурал бүрдүүлж чадсан байна" гэжээ
Уг эрдэм шинжилгээний хуралд судлаачид, оюутнууд, сэтгүүлчид зэрэг зуугаад хүн оролцжээ.



\Дүүрэнжаргал, Сандаг мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе