• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Австралийн ерөнхий сайд нар хоёр орны мужуудын удирдагчдын форумд оролцож үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-25 14:31:04

Орон нутгийн цагаар 3-р сарын 24-ний үдээс өмнө, Хятадын Жянсү, Хэнань, Хүнань, Гуандүн, Чүнчин, Шааньши, Шаньши, Гуанши зэрэг муж хотууд болон Австралийн 8 мужийн хариуцлагатнууд Сидней хотод Хятад Австралийн мужуудын удирдагчдын 2-р форумыг зохион байгуулсан бол Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Австралийн ерөнхий сайд Малькольм Тернбулл нар форумд оролцон үг хэлжээ.

Ли Кэчян "орон нутгуудын хамтын ажиллагаа бол Хятад Австралийн харилцааны дутагдаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг болохоор түүнийг улам эрчимжүүлэхийг Хятадын засгийн газар дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Хоёр орны хооронд зуу гаруй муж хотууд найрсаг харилцаа тогтоосон бол орон нутгийн хамтын ажиллагаа нь баялаг амжилт тогтоож, иргэдэд ач тусыг нь хүртээснээр үл баран, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ төлөвийг нээсэн" гэжээ.

Малькольм Тернбулл "Австрали Хятадын орон нутгуудын харилцаа нь өнө удаан түүхтэй байж, олон салбарын хамтын ажиллагаа нягтарч, хоёр ард түмэнд бодитой ач тус хүртээсэн. Хоёр орны харилцааны хөгжил нь орон нутгуудын идэвхтэй оролцооноос салшгүй. Австрали Хятад бол хамтын ажиллагааны найдвартай түнш байж, хамтын ажиллагааны асар их шинэ боломжийг угтаж байгаа болохоор хоёр талаараа хүчээ нэгтгэн, орон нутгуудын солилцоо, хамтын ажиллагааг улам ахиулж, хоёр орны эдийн засгийн хөгжил, тэрчлэн Ази Номхон далайн бүсийн чөлөөт худалдааг ахиулахад шинэ үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэв.

Мөн өдрийн үдээс хойш, Ли Кэчян тусгай нисэх онгоцоор Канберрагаас Сидней орж, Австралид хийсэн албан ёсны айлчлалаа үргэлжлүүлж байгаа юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе