• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны чуулганы нээлтэд оролцон илтгэл тавив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-25 16:45:20

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 25-ны өдөр Хайнань мужийн Бө-Аод болсон "Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны чуулганы нээлт"-д оролцон, "Эдийн засгийн даяарчлалыг хамтдаа ахиулж, Ази болон дэлхийн сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё" сэдвээр тусгай илтгэл тавьсан байна.

50 гаруй улс орон,бүс нутгийн улс төр, үйлдвэр худалдаа, зөвлөх байгууллага зэргийн 1700 гаруй зүтгэлтэн нээлтийн ёслолд оролцсон байна.

Жан Гаоли илтгэлдээ, "энэ оны 1-р сард Ши Жиньпин дарга Давосын дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын чуулган дээр чухал илтгэл тавьж, эдийн засгийн даяарчлалын асуудлаар гүн гүнзгий судалж, өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтуудыг зохицуулах болон хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг биелүүлэх тухай чиглэлийг тодорхойлсон. Азийн улс орнууд эдийн засгийн даяарчлалд идэвхтэй оролцон, өөрийн үсрэнгүй хөгжлийг биелүүлж, Азийн гайхамшгийг бүтээсэн. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Азийн боломж, Азийн хүчин зүтгэлийг олгосон юм. Энэ онд ХКН-ын 19-р бага хурал хуралдана.

Тэрчлэн энэ он бол Хятад улсын 13-р 5 жилийн төлөвлөгөөний маш чухал он, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал он жил юм. Бид Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны хэлбэрэлтгүй удирдлага дор өсөлтийг тогтворжуулах, өөрчлөлтийг ахиулах, бүтцийг тохируулах, иргэд тус хүртээх, эрсдэлийг сэргийлэх зэрэг олон талын ажлыг сайтар биелүүлж, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжил, нийгмийн эв нийцтэй байдлыг хэвээр байлгахын төлөө чармайн ажиллах болно. Энэ оны 5-р сард, Хятад улс Бээжинд "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны өндөр дээд зиндааны чуулга уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг хамтаар төлөвлөн, холбогдох индэр тавцанг хамтаар байгуулж, ололт амжилтаа хуваалцан, түүний үр өгөөжийг улс орнуудын иргэдэд хүртээхийн төлөө зориулах болно" гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе