• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Австралийн ерөнхий сайдын хамт хөл бөмбөгийн тэмцээн сонирхов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-26 09:17:57

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 25-нд Седнейд Австралийн ерөнхий сайд Тернбаллын хамт Австрали хөл бөмбөгийн тэмцээн үзсэн байна.

150 гаруй жилийн түүхтэй Австрали хөл бөмбөг өөрийн онцлогоороо алдартай бөгөөд Австралчуудын хамгийн дуртай спортын нэг юм. Хоёр орны ерөнхий сайд тамирчидтай уулзаж, дасгал сургууль хийж буй байдалтай нь танилцав. Ли Кэчян Хятад улсын тамирчин Австралийн багт хөл бөмбөг тоглож буй сураг сонсоод Хятадын тамирчныг эргэж, түүний амьдрал, сургалтын талаар асууж лавлан, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж буйг сайшаав.

Ли Кэчян: "Соёл иргэншил олон төрөл байдгаараа улам бүр өөрийн өнгө төрхтэй болдог. Тэд бүгдийг Хятад улсад очиж Австрали хөл бөмбөгийн гоо сайхныг мэдрүүлэн, спортын салбарын боловсон хүчин солилцож, хамтран ажиллаж, Хятад, Австралийн найрамдлын олон гүүр байгуулахыг хүсэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе