|  | 
 |   | 
|  | 
 | ||||||||
|  | ||
|  | ||
|  | ||
| 
 | ||
|  | ||
|  | 
25-нд, Өмнөд Хятадын тэнгисийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж буй Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурлын Өмнөд Хятадын тэнгисийн салбар форум нээгдлээ. Тус форум "21-р зууны тэнгисийн торгоны замын бүтээн байгууллат, Өмнөд Хятадын тэнгисийн бүсийн хамтын ажиллагаа: Шинэ нөхцөл байдал дахь боломж, хамтын ажиллагаа" уриан дор 2 хоног үргэлжилнэ. Хуралд 10 гаруй улс орон, бүс нутгийн 100 гаруй төлөөлөгч, судлаачид оролцох юм.

Хятадын ГХЯ-ны орлогч сайд Лю Жэньминь нээлтийн ёлолд оролцон, "Өмнөд Хятадын тэнгис дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлье" сэдвээр илтгэл тавив. Тэрээр: "Ноднин жилээс Хятад улс болон АСЕАН-ы орнуудын хүчин чармайлтаар Өмнөд Хятадын тэнгисийн байдал ерөнхийдөө тогтвортой, хөгжлийн эерэг чиг хандлагатай байна" гэжээ.

Хоёр өдрийн хурлаар хуралд оролцсон судлаачид Өмнөд Хятадын тэнгис дагуу орнуудын хамтын ажиллагаа, 21-р зууны тэнгисийн торгоны зам, Өмнө Хятадын тэнгис дагуу орнуудын хөгжлийн стратегийг холбох зэрэг сэдвээр гүнзгий ярилцах болно.
|  Күнзийн  | 
|  Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл | 
| Цааш>> | 
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |