• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тал түр цагийн хамгаалалтын арга хэмжээгээ цуцална гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-27 18:37:12

27-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин хэлэхдээ, Хятад хийгээд Бразил худалдааны харилцан чухал түнш юм, Бразилын талтай хамтаар чармайж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсны үндсэн дээр, Хятад Бразилын эдийн засаг худалдаа үргэлжлэн эрүүлээр хөгжихийг урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Бразилаас Хятадад нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд Хятадын тал хориг тавьснаа цуцалсан тухай холбогдох асуултад Хуа Чүнь Ин хэлэхдээ, "Сүүлийн үед, Бразилын дотоодын мах, махан бүтээгдэхүүнд чанарын асуудал гарсны дараа, Хятад Бразил хоёр орны засгийн газрын холбогдох байгууллага нягт харилцан, үр ашигтай зөвшилцөсөн байна. Саяхан Бразилын талаас Хятадын талд албан ёсоор мэдэгдэхдээ, дээрх хэрэгт холбогдсон аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ Хятадад экспортлохыг түр зогсоохоор шийдвэрлэж, улам хатуу арга хэмжээ авч, Хятадад нийлүүлж байгаа мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахаа амлаж байна гэсэн. Дээрх байдалд тулгуурлаж, Хятадын тал урьдчилан сэргийлэх болон түр цагийн хамгаалалтын холбогдох арга хэмжээгээ цуцалж, хорио цээрийн хяналт шалгалтын хэвийн ажлаа сэргээв" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе