• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн даяаршилд тус дөхөм үзүүлэх тухай тунхаглал нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-27 09:54:28

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хурал 26-ны өдөр эдийн засгийн даяаршилд тус дөхөм үзүүлэх тухай тунхаглал нийтэлж, зах зээлийн нээлттэй байдал, багтаамжтай өсөлт, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулан, эдийн засгийн хамтын хөгжил, тогтвортой өсөлтийг баталгаажуулахыг дэлхий улс орнуудын Засгийн газар, аж ахуйн нэгжийнхэнд хандан уриаллаа.

Эдийн засгийн даяаршил нь шинжлэх ухаан технологийн дэвшлийн зайлшгүй үр дүн юм. Үүнээс үүдэлтэй шинэ асуудал нь эдийн засгийн даяаршлын тус биед нь биш харин одоогийн хэрэгжиж байгаа дэлхийн засаглалын тогтолцоо болон дэлхийн эдийн засгийн байдлын гүнзгий өөрчлөлт хоорондоо зохицохгүй байгаагаас болсон юм. Ийм учраас даяаршлын эсрэг арга хэмжээ авах нь бүтцийн чанартай эдгээр асуудлыг зохицуулж чадахгүй, цаашлаад дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ сорилтуудыг бий болгох болно. Дэлхий нийтээр эдийн засгийн даяаршилд санаачилгатайгаар зохицож, дэлхийн засаглалын системийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй байна гэж уг "тунхаглал"-д тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе