• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалт өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-27 17:47:15

26-ны өдөр, Бө-Аогийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалт өндөрлөж, эдийн засгийн даяаршлыг ахиулах тухай тунхаглал гаргажээ. Тунхаглалд тэмдэглэхдээ, өдгөө, дэлхийн эдийн засаг дарамтад тулгарч, даяаршлын эсрэг болон худалдааны ивээх үзэл газар авч, дэлхийн худалдаа болон хөрөнгө оруулалтад саад болж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг түгшээж байна. Ийм байдал, Азийн олон орнууд зах зээлийн нээлт, багтаамжтай өсөлт, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, тус бүс нутгийн эдийн засгийн хамтын хөгжил болон тогтвортой өсөлтийг батлах ёстой гэжээ.

Хоёр хоног хуралдсан Бө-Аогийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтад оролцсон зочид "Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах нь" сэдвээр гүн гүнзгий ярилцсан байна. Их олон хүн, нэг орон дэлхийн даяаршлын өрсөлдөөнд оролцох үед хэрвээ өрсөлдөх хүч хүрэлцэхгүй бол зарим ажлын байрыг алдаж магадгүй гэжээ. Сингапурын нэртэй төрийн зөвлөх Гох Чок Тоны үзэхээр, даяаршлын авчирч буй эдийн засгийн талаарх сайн зүйл нь харагдаж байна. Гэвч сөрөг нөлөөг заавал үр ашигтай зохицуулах хэрэгтэй гэжээ.

"Өдгөө бид даяаршлын сөрөг хүчин зүйлийг анхаарах ёстой, ингэснээр бид даяаршлыг үгүйсгэхийг хориглох болно. Гэхдээ даяаршлын, технологийн болон интернетийн хөгжлийг хориглож чадахгүй гэж би үзэж байна. Даяаршлын сөрөг хүчин зүйлийг заавал үр ашигтай зохицуулах ёстой. Нэгд, хүчин чадавхийн байгуулалтаар дамжуулж хоцрогдонгуй улс орнуудыг урагшлуулна. Хоёрт, орнууд сургалтаар дамжуулж шинээр ажлын байраар хангах нөхцөл боломжийг бий болгон, ажлаа алдсан хүмүүсийг шинэ ажлын байраар хангана"

Жил гаруй ажиллаж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк даяаршлын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байна. Азийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личүнь хэлэхдээ, даяаршлын үйл явц дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар нэн олон хүн үр шимийг нь хүртэнэ гэв.

"Миний онцлох зүйл гэвэл даяаршлын эдийн засагт ялагдах тал гэж байхгүй. Харин ашиг хүртэх хэмжээ нь янз бүр байдаг. Улс орны хувьд зарим ажилчин ажлаа алдаж болзошгүй, тэдэнд туслахад засгийн газрын макро зохицуулалт хэрэгтэй. Бусдад гомдох нь хүнд ямар ч сайн зүйлийг авчрахгүй. Ийнхүү дэд бүтцэд хөрөнгө оруулж байгаа нь дэд бүтцээр холбох ажлыг урагшлуулж, засгийн газрын хооронд хэлэлцэх индэр болж, нэн олон хүнд үр өгөөжийг хүртээх болно. Бидний ажил ямар нэгэн улс оронд хөрөнгө оруулж, зам тавьж, үйлдвэр байгуулах төдийгүй, төслүүдийг сайтар зохицуулж, иргэд хөрөнгө оруулалтаас үр шим хүртэхийг хүсэж буй явдал юм."

3-р сарын дундуур Германд болсон Их 20-ийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нарын хурлын үеэр АНУ эсэргүүцсэнээс болж, "худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх" гэснийг арваад жилийн турш анх удаагаа хурлын албан мэдээнд бичиж оруулсангүй. Үүний зэрэгцээ АНУ-ын хэрэгжүүлж болзошгүй хилийн бүсийн татварын асуудал ч хүмүүсийн анхаарлын төвд орсон байна. Уг төсөл нь АНУ-д импортын бараа бүтээгдэхүүнээс татвар хурааж, экспортын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхийг шаардсан байна. Энэ тухай Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 2017 оны жил тутмын хурал дээр хэлэхдээ, экспортоо урамшуулах гэвэл экспорт эрхэлж байгаа бизнесменүүдэд түүхий материал, техникээ чөлөөтэй импортлох сонголт хийлгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хилийн бүсийн татварын талаар эцэстээ ямар сонголт хийхийг мэдэхгүй байна. Энэхүү төсөл нь Америкийн экспортыг нэмэгдүүлж, импортыг хязгаарлаж магад. Хятад улсын хувьд нээлттэй бодлого хэрэгжүүлээд их удаж байна. Хэрвээ экспортыг урамшуулъя гэвэл экспорт эрхлэгч бизнесменүүдэд түүхий материал, техник импортоор авахдаа чөлөөтэй сонголт хийх эрх олгох хэрэгтэй гэдгийг бид ойлгож мэдсэн юм. Хэрэв импортын талаар хязгаар тавихад хүрвэл үнийн талаар өрсөлдөх давуу талгүй болох болно. Мөн түүхий эд, техник импортлох, хүн хүч бэлтгэх зэрэг талаар хамгийн сайн сонголт хийж чадахгүйд хүрнэ гэжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 2017 оны жил тутмын хурлаас гаргасан эдийн засгийн даяаршлыг ахиулах тухай тунхаглалаас үзэхэд, 2017 оны жил тутмын хуралд оролцсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын гишүүд дэлхийн олон орны засгийн газар, аж ахуйн нэгжид хандан худалдааны ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэж, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах үйл явцыг дэмжиж, олон талт худалдаа хөрөнгө оруулалтын механизм, менежментэд тасралтгүй өөрчлөлт оруулан боловсронгуй болгож, дэлхийн хамтын цэцэглэл хөгжлийг батлахыг уриалсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе