• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн орнуудын шинэ хэвлэл мэдээдэл хурдтай хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-27 10:07:48

Саяхан Хятадын Хайнань мужийн Бө-Ао-д болсон 2017 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ын тоо баримтаас үзвэл, Азийн бүс нутагт хөдөлгөөнт хэвлэл мэдээлэл хурдтай хөгжиж, телевиз радио ч өөрийн нөлөөллөө хадгалсаар байна.

Энэ сарын 23-нд болсон "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ын бүртгэлээс үзвэл, Азийн орнуудад үзүүлэх нөлөөллөөрөө телевиз, хөдөлгөөнт шинэ хэвлэл мэдээлэл, радио зэрэг нь эхний гуравт жагссан байна. Үүнд телевизийн үзүүлэх нөлөө нь 70 хувийг эзэлж, хөдөлгөөнт шинэ хэвлэл мэдээлэл нь 2-рт жагсаж, 60 хувьд хүрсэн байна. Радиогийн нөлөөлөл нь 45 хувийг эзэлж байна гэлээ.

2017 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ыг Хятадын Олон Улсын Радио, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулах нийгэмлэг болон Хятадын Олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэг зэрэг газартай хамтран зохион байгуулж, 15 улс орон, бүс нутгийн 20 гаруй хэвлэл мэдээллийн удирдагчид оролцжээ.

Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе