• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Шинэ Зеландын ерөнхий сайд нар хоёр орны чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг шинэчлэн өөрчилжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-28 16:44:33
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шинэ Зеландад айлчилж байна. Хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн өөрчлөх эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил, түүнчлэн дэлхийн чөлөөт худалдааны хөгжлийн төлөө хамтран зүтгэхэд ач холбогдолтой юм.

Хятад болон Шинэ Зеланд хоёр орон харилцан ашигтай харилцааг хөгжүүлж, Хятад болон барууны орнуудын харилцааны олон талд анхдагч болж, Шинэ Зеланд улс барууны орнуудаас Азийн хөгжлийн банкинд нэгдсэн анхны улс байж, одоо хөгжсөн орнуудаас Хятадтай чөлөөт худалдааны бүсээ шинэчлэн өөрчилж байгаа анхны улс болж байна. Ли Кэчян хоёр орны чөлөөт худалдааны талаарх яриандаа, хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж, үүний хамгийн тод жишээ нь хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн өөрчилж байгаа явдал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ,  Би энэ удаагийн айлчлалаараа дамжуулан Хятад, Шинэ Зеландын хоёр талт харилцааг хөгжүүлж, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчлэх явдал юм. Энэ нь хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжин, мөн бүс нутаг, дэлхий нийтэд чөлөөт худалдааг дэмжиж байгаа хоёр оны байр суурийг тодорхойлж байгаа юм гэжээ.

Ерөнхий сайд Ли Кэчяны айлчлалыг хүлээн авч Шинэ Зеланд дахь Хятадын харьяат иргэдэд хэлэлцээний үйл явцыг шуурхай мэдэгдэж байхын тулд Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш тусгай вичатын цахим хуудас нээсэн байна. Тэрээр 3-р сарын 27-нд өөрийн вичатын цахим хуудсан дээрээ "Ли Кэчян ерөнхий сайдтай хийсэн уулзалт, олон арга хэмжээг нийтэлье" өгүүлэл гаргаж, "өнөөдөр би Ли Кэчян ерөнхий сайдтай Веллингтон хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ дууссаны дараа, Шинэ Зеланд, Хятад хоёр орон 4-р сарын 25-нд чөлөөт худалдааны хэлэлцээний дараагийн шатны хэлэлцээрийг эхлүүлэх болсноо баяртайгаар мэдэгдье. Миний Ли Кэчян ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээ ихээхэн үр дүнд хүрч, хоёр орны хамтын ажиллагааны талаар олон нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ нь хоёр орны харилцаа улам гүнзгий, өргөн түвшинд хүрснийг нэгмөсөн харуулж байна гэж бичжээ.

Тэрээр хэлэхдээ, Хоёр орон алс хол зайдуу, газар нутгийн их бага зэрэг ялгаатай ч хоёр орны ард түмний хэлхээ холбоо, соёлын харилцаа, эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо өдөр ирэх тусам эрчимжиж байна. Энэ оны 4-р сарын 25-27-ны өдрүүдэд, чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээний дараагийн шатны хэлэлцээрийг эхлүүлэх болсныг баяртайгаар мэдэгдье. Хятад улстай хийх чөлөөт худалдааны хэлхээ холбоо маш амжилтад хүрлээ. Энэхүү ажлыг 2008 онд эхлүүлснээс хойш худалдааны хэмжээ хэд дахинаар нэмэгдэж, эдүгээ 23 тэрбум Шинэ зеланд долларт хүрч, үр өгөөжийн нь хоёр орны ард түмэн хүртэж байна. Бид ирээдүйн хамтын ажиллагаанд итгэл дүүрэн байна гэжээ.

Одоо Хятад улс Шинэ Зеландын чөлөөт худалдааны 1-р том түнш боллоо. Мөн тус оронд Хятадын оюутнууд хамгийн олноор суралцаж байгаа ба тус оронд жуулчилж буй гадаадын жуулчдын хоёр дахь том зах зээл нь Хятад улс байв. Ли Кэчян тэмдэглэхдээ, дэлхийн өнөөгийн нөхцөлд, чөлөөт худалдааг хамгаалах нь нэн чухал болсоор байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "ялангуяа одоогийн даяарчлал, чөлөөт худалдааг сөрсөн урсгал газар авч буй нөхцөлд, чөлөөт худалдааны харилцааг сайжруулснаар улам их зөвшилцөлд хүрч, мөргөлдөөнөөс зайлсхийснээр, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай юм" гэжээ.

27-нд, Ли Кэчян ерөнхий сайд болон Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш нар Веллингтонд хэлэлцээ хийсний дараа, хоёр орны эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, цахим худалдаа, боловсрол, оюуны өмчийн эрх, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг салбарын хамтын ажиллагааны 9 гэрээнд гарын үсэг зурахад хамт байлцав. Үүнд "нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны тухай Хятад, Шинэ Зеландын ойлголцлын санамж бичиг багтаж байгаа ба Шинэ Зеланд дахин Хятадтай энэ төрлийн гэрээнд гарын үсэг зурсан барууны хөгжсөн анхны орон болов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе