• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кенид хүмүүнлэгийн тусламж өгчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-28 10:33:20

ХОУР-ийн мэдээ, 3-р сарын 27-ны өдөр, Хятадын засгийн газар Кенид үр тариа бүхий хүмүүнлэгийн яаралтай тусламж олгох баримт бичгийг Найробид, Хятадаас Кенид суугаа элчин сайд Лю Шяньфа болон Кенийн Сангийн сайд Хенри Ротич нар гарын үсэг зуржээ. Баримт бичгийн дагуу, Хятад улс Кенид 20 мянга гаруй тонн үр тариа бүхий хүмүүнлэгийн тусламж олгож, Кенийн гангийн гамшигт өртсөн бүс нутгийн ард иргэдэд туслах болно.

Лю Шяньфа баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоны дараа Хенри Ротичтай хамт сэтгүүлчтэй уулзах үедээ хэлэхдээ, Хятад улс Кенийн гангийн гамшигт маш их анхаарлаа хандуулж байна. Кенийн засгийн газрын хүсэлтийн дагуу, Хятадын засгийн газар Кенийн засгийн газар болон ард түмэнд 21 мянга 366 тонн 150 сая юанийн үнэ бүхий цагаан будааг хүмүүнлэгийн тусламж болгон өгч, гангийн хямрал, гамшгийн бүсийн ард иргэдийн өлсгөлөн зовлонг зохицуулах болно. Таамаглаж байгаагаар, Кенид 20 мянга гаруй тонн цагаан будааг удахгүй хүргэн өгч, 1 сая 400 мянган иргэнийг нэг сарын үр тариагаар хангах болно гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе