• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц дахь Хятадын иргэдийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-28 18:18:12

28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Францад оршин сууж буй цагаач иргэн гэртээ францын цагдаад буудуулсан хэрэгт Хятад улс анхаарал хандуулж, Францын талтай төв чангаар харилцаж, хэргийн үнэн мөнийг шалгаж, үр ашигтай арга хэмжээ авч Франц дахь Хятад иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг шаардсан гэжээ.

Орон нутгийн цагаар 26-ны орой, Франц улсад амьдарч буй Хятадын нэгэн цагаач иргэн гэртээ Францын цагдаад буудуулж нас барсан байна. Хэргийн дараа Франц дахь Хятадын цагаач иргэд Францын цагдаагийн газрын үүдэнд жагсан тайлбар өгөхийг шаардаж, тэдний дунд зөрчил гарсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе