|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 29-нд нийслэлийн мод тарих ажиллагаанд оролцохдоо: Мод тарьж ойжуулах нь модны үр тарьж байгаагийн зэрэгцээ эх орныхоо ирээдүйг тарьж байгаа хэрэг юм. Нийгэм нийтийг, ялангуяа залуус хүүхдүүдийг зохион байгуулж мод тариулахаар дамжуулан, тэднийг эх байгальтай ойртуулж, байгалиа ойлгож, хамгаалах ухамсар суулган, ногоон хөгжлийн сэтгэлгээтэй болгох хэрэгтэй. Мод тарьж ойжуулах нь одоо хэрэгтэй, ирээдүйд ашигтай ажил үйлс юм. Үеийн үедээ өвлөн залгамжлах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Урьхан хаврын гурван сард навч ногоо нахиалж байхад Хятадын нам төрийн удирдагч Ши Жиньпин, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар машинаар Бээжингийн Чао Ян дүүргийн Жянтай сууринд ирж нийслэлийн иргэдтэй хамтын мод тарилаа.
Мод тарих явцад Ши Жиньпин дарга боловсон хүчин олон түмэнтэй элэгсэг дотноор ярилцав. Тэрээр: Сүүлийн жилүүдэд нутаг дэвсгэрээ ногооруулах үйл ажиллагаа гүнзгийрч, тодорхой амжилтад хүрсэн. Гэвч экологийн орчин бий болгох шаардлагад хүрээгүй байна. Бид улам бүр хичээн зүтгэх хэрэгтэй. Бүх шатны намын хороо, захиргаа уул ус, ой мод, нуур бүрээ нэгдсэн журмаар тордож, хот хөдөөгийн ойжуулалтыг түргэтгэж, ногооруулах талбайг өргөтгөн, ой модны чанарыг сайжруулж, экологийн хамгаалалтыг үргэлжлэн бэхжүүлж, эх орныхоо экологийг сайтар бүтээн байгуулж, хамгаалах ёстой гэжээ.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |