• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дорнын гүн ухаан, соёл боловсролоос суралцахуй" 8-р уралдаан боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-31 17:08:44

"Дорнын гүн ухаан, соёл боловсролоос суралцахуй" хятад хэлээр эссэ бичиж, уран илтгэх 8-р уралдаан Монгол улсын Үй Цай сургуульд 3-р сарын 31-нд боллоо. Тус уралдааныг Хятадын Олон Улсын Радио /CRI/ - Монгол Улсын "Үй Цай" бүрэн дунд сургуулийн хамтарсан "Радио күнзийн сургалтын танхим"-аас зохион байгуулсан юм. Уралдаанд Улаанбаатар, Дархан хотын хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын 7 сургуулийн шилдэг илтгэгчид Хятадын түүх соёлын талаарх мэдлэгээ ашиглан эссэ бичиж, уран илтгэн ур чадвараа сорьцгоолоо.

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол улс дахь салбарын захирал М.Цэцэн, Хятадын сайн дурын багш нарын холбооны эрхлэгч Линь Юйбао, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтын Хятад талын захирал Бао Айдүн зэрэг зочид болон шүүгчид, сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд оролцжээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, МОНЦАМЭ агентлаг, Хятадын Олон Улсын Радиогийн төлөөлөгчид оролцсон байна.

Уралдаан нь дунд, ахлах гэсэн 2 ангиллаар уран илтгэл, шүүгчдийн асуултанд хариулах, авъяас үзүүлбэр гэх гурван хэлбэрээр явагдлаа. Ийнхүү дунд ангиас Дарханы Цай Хун сургуулийн Ариунзаяа, ахлах ангиас Үй Цай сургуулийн Агиймаа нар тэргүүн байранд шалгарчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе