• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэг баривчлахаар болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-31 10:44:53

БНСУ-ын шүүх 31-ний өглөө ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах шийдвэр гаргасны дараахан түүнийг Сөүлийн түр хорих газарт хүргэв.

Сөүлийн төвийн давж заалдах шүүхийн гаргасан мэдэгдэлд, прокурор Пак Гын Хэд тулгасан хэрэг түүнчлэн түүний "баримтыг устгах боломжтой" гэдгийг бодолцож, шүүхээс баривчлахыг зөвшөөрсөн гэв.

30-ны үдээс өмнө Пак Гын Хэ шүүхэд очиж, баривчлахаас өмнө дахин байцаалт өгөв. Байцаалт 9 цаг шахам үргэлжилж, 19 цагийн үед түүнийг Сөүлийн төвийн орон нутгийн прокурорын танхимд хүргэв.

Шүүхээс түр хорих газарт хүргэгдэх хүртэл Пак Гын Хэ сурвалжлагчид ямар ч үг хэлээгүй. Шүүхийн нэг ажилтны хэлснээр, Пак Гын Хэ болон түүний 2 өмгөөлөгч, мөн 6 прокурор байцаалтанд оролцсон байна.



Эх сурвалжид тэмдэглэснээр, шүүхээс баривчлах зарлиг гаргасны дараа прокурор цаашид 20 хоногийн хугацаанд шалгаж, эцэст нь албан ёсны шийдвэрийг гаргах юм.

\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе