• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-31 09:45:09

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3-р сарын 30-нд Ардын их хурлын ордонд Сербийн ерөнхийлөгч Томислав Николичтой хэлэлцээ хийж, Хятад Сербийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ амжилтад хүргэж, хоёр ард түмэнд улам их ач тус хүргэхээр хоёр тал тохиролцжээ.

Ши Жиньпин "Хятад, Серби хоёр талын харилцааны хөгжил асар их хэтийн төлөвтэй. Өнгөрсөн оны 6-р сард би Сербид төрийн айлчлал хийж, эрхэм ерөнхийлөгч тантай "Хятад, Серби иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл" гаргаж, хоёр орны харилцааны түүхэн шинэ хуудсыг сөхсөн билээ. Сербийн талтай хамтдаа хоёр орны байнгын хэлбэрэлтгүй найрамдлыг бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг тал бүрээр гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн. Бид өндөр зиндааны хэлхээ холбоог хэвээр байлган, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намууд болон орон нутгуудийн боловсон хүчний солилцоог эрчимжүүлэхийн зэрэгцээ олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятад-Зүүн Европын орнуудын 16+1-ийн хамтын ажиллагаа тал бүрээр түргэн шуурхай хөгжиж байна. Үүнд Серби улс үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад Сербийн хоёр талт хамтын ажиллагааг 16+1-ийн хамтын ажиллагаатай холбож, Хятад улс болон Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг улам өндөр түвшинд гаргахыг хамтаар дэмжиж, улс орнуудын иргэдэд улам их амар амгалан, сайн сайхныг эдлүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Томислав Николич "Хятадын ард түмний найрсаг сэтгэлгээнд Сербийн ард түмэн баярлаж явдаг бөгөөд Хятад улсын хөгжлийн аугаа их ололт амжилтыг биширч хүндэтгэж байна. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улс улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хөгжиж буй орнуудын харилцааг зохицуулах явцад Хятад улс харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан тустай байх гэсэн байр суурь баримталдгийг Сербийн тал сайшааж байгаа бөгөөд хэзээ ч нэг Хятадын бодлогоо барьж, Хятад улстай дэд бүтэц, үйлдвэрлэлийн хүчин, ашигт малтмал, хөдөө аж ахуй зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэг бүс нэг замын байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэн, Хятад улс болон Зүүн Европын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад Сербийн тал бэлэн байна" гэв.

Хэлэлцээний дараа Ши Жиньпин, Томислав Николичид "Бээжин хотын хүндэт иргэн"-ий цол олгох ёслол зохион байгууллаа.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе