|
|
||
Олон Улсын Валютын Сан 3-р сарын 31-нд дэлхийн олон орны юанийн нөөцийн байдлыг нийтэлсэн байна.
ОУВС мөн өдөр албаны валютын нөөц дэх валютын бүрэлдэхүүний тухай улирлын тайлан нийтэлжээ. Ноднингийн 4-р улирал хүртэл юанийн гадаад валютын нөөц 84 тэрбум 510 сая ам доллар байсан бөгөөд гадаад валютын нөөцийн 1.07 хувийг эзэлсэн байна.
Ноднингийн 4-р улирал хүртэл дэлхийн гадаад валютын нөөц 10 их наяд 790 тэрбум ам.доллар, 3-р улирлын 11 их наяд 60 тэрбум ам.доллараас бага байсан байна. Үүнд албаны валютын нөөц 7 их наяд 900 тэрбум ам.доллар байна.
ОУВС ноднингийн 10-р сараас албаны валютын нөөцийн бүрэлдэхүүн дэх юанийн хөрөнгийг тусгайлан жагсааж, дэлийн олон орны юанийн нөөцийн тухай байдлыг харуулах болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |