• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийн байгуулалт "1+3+7" төлөв байдлыг бүрдүүлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-01 10:06:40

Саяхан Хятадын төрийн зөвлөл чөлөөт худалдааны 7 бүсийг батлан зөвшөөрч, 3-р сарын 31-нд Засгийн газрын сайтад тус төслийг нийтэлжээ. Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалт "1+3+7" шинэ төлөв байдлыг бүрдүүлсэн байна.

Чөлөөт худалдааны тус 7 бүс нь Ляонин, Жэжян, Хэнань, Хүбэй, Чүнчин, Сычуань, Шааншигийн чөлөөт худалдааны бүсүүд бөгөөд үүнээс өмнө байгуулагдсан Шанхай, Тяньжин, Фүжянь, Гуандүний 4 чөлөөт худалдааны туршилтын бүстэй нийлээд зүүн, төв, баруун бүсүүд уялдан зохицсон, хуурай, тэнгисийг хамтад нь харгалзсан гадаадад нээлттэй өндөр түвшний шинэ байдлыг бий болгожээ.

Тус төслийн дагуу, шинээр байгуулах гэж байгаа чөлөөт худалдааны бүс нь тогтолцооны инновациар цөм болгон бусад газар хуулбарлан дэлгэрүүлж болох үндсэн шаардлагыг хангаж, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ систем, эх газрын нээлттэй эдийн засгийн хөгжлийн шинэ загвар байгуулах,  хуульжсан, олон улсын, дөхөмчилсэн бизнесийн орчин бий болгох талаар өөрчлөлтийн нөөц хүчийг юуны өмнө дайчлан өөрчлөлтийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе