|
|
||
АНУ-ын ерөнхийлөгчийн гаргасан холбогдох худалдааны 2 зарлигтай холбогдуулан Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 4-р сарын 1-нд хэлэхдээ, Хятад Америкийн худалдаа давуу талаа харилцан нөхөж, хамтран ажиллан, хамтдаа хожих зорилготой юм. АНУ худалдааны хууль хэрэгжүүлэхдээ зөвшөөрөгдсөн олон улсын хууль дүрмийн дагуу байх ёстой гэлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 3-р сарын 31-нд худалдааны 2 зарлиг гаргаж, гадаад худалдааны алдагдлын асуудлаар ярьж, цаашдын худалдааны бодлогодоо өөрчлөлт хийх зам тавьсан байна.
Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад Америкийн худалдааны алдагдлын асуудлаар хоёр тал олон жил ярилцсаар ирсэн, хоёр орны хоорондох худалдааны алдагдлын үнэн бодит байдал, үүсэн бүрэлдсэн шалтгаан, учруулах үр нөлөөг хоёр тал сайн мэдэж байна гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Хятад Америкийн худалдаа нь харилцан нөхсөн, хамтран ажиллах, хамтдаа хөгжихийг баримтлан, эдийн засгийн хөгжлийн жамыг дагасан худалдаа бөгөөд мөн хоёр талын бүтцийн зөрүү, дотоодын хөгжлийн шаардлагыг харуулж байна гэдгийг дахин онцолмоор байна" гэлээ.
Тэрээр: Хятад, Америк дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогцын хувьд дэлхийн худалдаа хөрөнгө оруулалт, дэлхийн эдийн засгийн хөгжилд онц үүрэг хариуцлагатай юм. Америк олон улсын хууль дүрмийн дагуу ажиллаж, БНХАУ-ын ДХБ-д нэгдэн орох протоколын 15-р зүйлийг биелүүлэх үүрэг хариуцлагатай гэжээ.
Н.Пүрэвжав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |