• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хельсинкид хүрэлцэн очиж Финляндад төрийн айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-05 09:08:19

4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Хельсинкид хүрэлцэн орчиж Финляндад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Финляндын агаарын хилээр нэвтрэх үед Финляндын агаарын цэргийн хоёр байлдааны нисэх онгоц дагалдан хамгааллаа. Тухайн нутгийн цагаар 5-ны үдээс хойш 5 цаг 55 минутад тусгай нисэх онгоц Хельсинкийн Вантаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань онгоцноос гарахад Финляндын засгийн газрын төлөөлөгч, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Киммо Тиликайнен элэгсэг дотноор угтан авлаа.

Ши Жиньпин Финляндын тусгаар тогтносны 100 жилийн ойг тохиолдуулан Финляндын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Финлянд хэдийгээр мянган уул, түмэн усыг алгассан алс байдаг боловч хоёр ард түмэн найрамдалт харилцаатай юм. Финлянд нь Шинэ Хятад улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг юм. Мөн шинэ Хятад улстай хамгийн түрүүнд засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр тогтоосон өрнөдийн орон юм. Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш олон улсын байдал яаж өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа  эрүүлээр урагш хөгжсөөр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Финляндын эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч байна. Өдгөө хоёр тал ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон хөгжүүлж байна. Хоёр орны харилцаа шинэ боломжтой учирч байна. Би Финляндын удирдагчидтай хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар саналаа гүнзгий солилцож, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөхөд бэлэн байна гэжээ.

Ван Хүнин, Ван Ян, Ли Жаньшү, Ян Жэчи нар тус улсад хамт хүрэлцэн очлоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе