• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Нийнисто нар Хятад Финландын өвлийн спортын тамирчдыг хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-06 11:18:29

Орон нутгийн цагаар 5-нд Хельсинкид Хятад улсын дарга Ши Жиньпин, Финландын ерөнхийлөгч Нинисто нар 2017 оны уран гулгалтын ДАШТ-нд оролцсон Хятад, Финланд хоёр орны тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпиний гэргийн Пэн Ли-Юань, Нийнистогийн гэргий нар уулзалтад оролцлоо.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, спортын солилцоо бол Хятад, Финландын найрамдлын гүүр юм. Финланд бол өвлийн спортын өлгийн нутгийн нэг. Мөн өвлийн спортын хүчирхэг гүрэн юм. Суралцууштай зүйл их бий. Сүүлийн жилүүдэд хоёр орон өвлийн спортын салбарт маш олон хамтын ажиллагаа өрнүүлсэн. Хоёр тал 2022 оны Бээжингийн өвлийн олимпоор гараа болгож, өвлийн спортын салбарын хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлж, тус тусын спортын ажил үйлсийг ахиулан, хоёр орны ард түмний эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлэх ёстой гэжээ.

Нинисто: Ши Жиньпин даргатай хамт хоёр орны өвлийн спортын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна. Финланд бол өвлийн спорт хөгжсөн орон юм. Өвлийн спортын төрөл, уралдаан тэмцээний бэлтгэлийн талаар нэлээд туршлагатай. Финланд улс Хятадын талтай туршлагаа хуваалцан, өвлийн спортын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятад улс 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахыг Финландын тал дэмжиж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе