|
|
||
Эдийн засаг урьдчилсан төлөвлөгөөтэй нийцвэл Америкийн бэлтгэл комисс энэ оны сүүлээр санхүүгийн байдлын тайлангаа багасгаж болно гэж Америкийн бэлтгэл комиссын албаны олон хүн үзэж байна гэж АНУ-ын бэлтгэл комисс 5-нд нийтэлсэн 3-р сарын валютын бодлогын тухай хурлын протоколд тэмдэглэжээ.
АНУ-ын засгийн газар нэлээд өргөтгөлтэй санхүүгийн бодлого гаргах, гадаад эрсдэл буурах хүчин зүйлийн нөлөөгөөр Америкийн эдийн засгийг өсгөх болно. Санхүүгийн бодлого гаргах цаг хугацаа, цар хэмжээний талаар тогтворгүй хүчин зүйл бий гэж Америкийн бэлтгэл комиссын ихэнх хүн үзэж байгааг тус протокол харуулж байна.
Эдийн засаг урьдчилсан төлөвлөгөөтэй нийцвэл АНУ-ын бэлтгэл комисс холбооны сангийн хүүг үргэлжлэн нэмэгдүүлж, энэ оны сүүлээр санхүүгийн байдлын тайлангаа багасгана гэж АНУ-ын бэлтгэл комиссын ихэнх хүн үзэж байна. АНУ-ын бэлтгэл комиссын албаны хүмүүс санхүүгийн байдлын тайлангаа багасгах техникийн нарийн зүйлийн талаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй байна. Гэвч аажуу төсөөлж болох хэлбэрээр урагшилж, ямарваа шийдвэр гаргахаас өмнө зах зээлд холбогдох мэдээллийг уламжлах хэрэгтэй гэж онцолжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |