• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Финляндын парламентын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-06 10:47:59

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-нд Хельсинкид Финляндын парламентын дарга Мариа Лохелатай уулзав.

Ши Жиньпин: Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоох, Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар Финлянд өрнөдийн орнуудад тэргүүлж байна. Хоёр тал бие биеэ хүндэтгэж, эрх тэгш хандан, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж ирэв. Өдгөө Хятад, Финляндын харилцаа бүх талаар хөгжих түргэн замналдаа ороод байна. Хоёр орны дээд хэмжээний айлчлал олширч, улс төрийн итгэлцэл эрчимжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа харилцан давуу талаа нөхөж, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа баялаг агуулгатай болж, иргэдийн найрсаг харилцаа улам зузаарч байна. Хятад улс Финляндтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, Финляндтай хамт хоёр талын харилцааг тасралтгүй шинэ шатанд гарган, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.


Хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоог ахиулах талаар Мариа Лохелагийн хүчин чармайлтыг Ши Жиньпин дарга сайшааж буйгаа илэрхийлж, Финляндын парламент БХАТИХ-тай найрсаг солилцоо өрнүүлсэн өрнөдийн анхны байгууллага гэдгийг онцлов. Тэрээр: Өнгөрсөн жил хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцооны 60 жилийн ой, урт хугацааны турш хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Мариа Лохела: Финляндын парламент Ши Жиньпин даргын тус оронд хийх төрийн айлчлалыг дээд хэмжээгээр чухалчилж үзэж, халуунаар угтан авч байна. Хятад Финляндын уламжлалт найрсаг харилцаа Финляндын иргэдийн сэтгэлд хоногшсон, хоёр орны ард түмэн харилцан найрсаг сэтгэлгээтэй байдаг. Хятад улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн ололт амжилтаар бахархаж, Хятадын хөгжлийг Финляндын боломж гэж үздэг. Хятад улстай эдийн засаг худалдаа, соёл, өвлийн спортын төрлөөр, мөн олон улсын үйл хэргээр солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.
\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе