• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нежад ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-06 10:49:06

Орон нутгийн цагаар 4-р сарын 5-нд Тегеран хотноо Ираны экс ерөнхийлөгч Махмуд Ахмайд Нежад 2013 онд албан тушаалаасоо огцорсноос хойш анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэв. Тэрээр хэдэн зуун сурвалжлагчид хандан хэлэхдээ, энэ оны Ираны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Гэхдээ түүний орлогч байсан Хамид Бакаеныг дэмжиж ажиллана гэжээ.

Ираны дээд удирдагч Али Хаменей Ираны дотоодын улс төрийн байдлыг хурцатгаж болзошгүй хэмээн Нежадад сонгуульд оролцохгүй байхыг санал болгосон байна.



Хамид Бакае, Нежадын 2 дахь ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацаан дахь тамгын газрын дарга, захиргааны үйл хэрэг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр Бакае 2015 онд 7 сард үл мэдэгдэх шалтгаанаар түр хоригдож байсан байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе