
ШХАБ-ын нарийн бичгийн газар, гишүүн орон, ажиглагч орон, хэлэлцээний түнш орнуудаас Хятадад суугаа элчин сайдын гэргий нар, эмэгтэй дипломат ажилтнууд 5-нд Сүн Чинлиний сууж байсан хуучин байртай танилцав. Сүн Чинлин бол 20-р зууны эмэгтэйчүүдийн гарамгай төлөөлөл юм.
Хятадын Сүн Чинлиний сангийн байнгын орлогч дарга Хан Юаньшян ШХАБ-ын нарийн бичгийн даргын гэргий, хатагтай Замира Ашимова, мөн улс орнуудын хүндэт зочид хайтан цэцгийн соёлын 8-р наадамд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хатагтай Сүн Чинлиний нэг насны амьдрал, олон улсын найрсаг харилцаанд тус сангийн оруулсан хувь нэмрийг танилцуулав. 2017-2018 оны хооронд Хятад улс ШХАБ-ын ээлжит даргаар ажиллах хугацаанд Сүн Чинлиний сан холбогдох орнуудтай хүмүүнлэгийн солилцоо өрнүүлж, улс орнуудын найрсаг хамтын ажиллагааны ард иргэдийн үндэс суурийг баталгаажуулах юм байна.







\Урьхан\