МУИС Хятад хэлний уншлагын танхимтай болов

CRI       (GMT+08:00) 2017-04-06 15:09:39

4-р сарын 6-нд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны санхүүжитээр байгуулагдсан МУИС-ийн Хятад хэлний уншлагын танхимын нээлтийн ёслол боллоо. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Баяртогтох, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй, Элчин сайдын яамны улс төрийн газрын дарга Гү Имин нар нээлтийн ёслолд оролцов. Нээлтийн ёслолыг МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн эрхэлэгч В.Батмаа даргалав. Захирал Я.Төмөрбаатар, элчин сайд Шин Хаймин нар нээлтийн ёслолд үг хэлж, баяр хүргэсэн байна.

МУИС нь 1957 оноос эхлэн хятад хэлний сургалт явуулж, эх орондоо хятад хэлний боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 2000 гаруй оюутан төгсгөсөн юм байна. Одоо тус сургуулийн Ази судлалын тэнхимд хятад хэлний хэд хэдэн чиглэлээр 300 гаруй оюутан сурч байна.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл