• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Нийнистотой хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-06 10:18:08

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Хельсинкид Финляндын ерөнхийлөгч Саули Вяйнамо Нийнистотой хэлэлцээ хийж, дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турших хоёр талт харилцааны хөгжлийг өндрөөр үнэлсэн бөгөөд Хятад Финляндын ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн түншийн харилцаа тогтоож, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхээ мэдэгдсэн байна.

Ши Жиньпин: "Хятад Финлянд бол харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцсан, хамтран ажиллаж хамт ашиг хүртсэн сайн найз, сайн түнш мөн. Хоёр ард түмэн харилцан найрсаг сэтгэлгээтэй байдаг. Финляндын ард түмэн шинэ "зуун жилийн хөгжлийн хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн бол Хятадын ард түмэн "ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, БНХАУ байгуулагдсан 100 жилийн ойн үеэр баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв нийцтэй орчин үеийн улс орныг байгуулах" гэсэн "хоёр зуун жилийн хөгжлийн зорилт", Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг тусгасан "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхийн тулд хичээн зүтгэж байна. Хятад Финлянд хоёр орны хөгжлийн эрэлт шаардлага нь олон нийтлэг талтай байгаа бол хоёр тал стратегийн өндөрлөг, алс хэтийн зорилтоор Хятад Финляндын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлан, дээд зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, хамтын ажиллагааны нөөц боломжийг нээж, давуу талаараа харилцан нөхөж, өөрсдийн сонгосон хөгжлийн замыг дэмжиж ажиллах ёстой" гэв.

Хэлэлцээний явцад Ши Жиньпин дарга Саули Вяйнамо Нийнистод Хятад улсын эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн хөгжлийн байдлыг танилцуулжээ.

Саули Вяйнамо Нийнисто: "Финлянд улс тусгаар тогтносны 100 жилийн ойг тохиолдуулж Ши Жиньпин дарга төрийн айлчлал хийж байгаа нь баярлууштай юм. Хятад улсын ололт амжилт, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг Финляндын тал их чухалчилдаг. Ши Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлалын боломжийг ашиглан, хоёр талын дээд зиндааны болон олон салбарын хэлхээ холбоог нягтруулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, инновац, хүрээн буй орчны хамгаалалт, аялал жуулчлал, өвлийн спорт, умард туйлын үйл хэрэг, мөн "нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх хамтын ажиллагаа зэргийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, олон улсын чухал асуудлаарх зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, Европын Холбоо болон Хятад улс улам сайн хамтарч ажиллахад үүрэг гүйцэтгэхэд Финляндын тал хүсэж байна" гэжээ.

Хятад Финляндын ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн түншийн харилцаа тогтоох нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг хэлэлцээний явцад хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй онцолсон байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе