• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Иорданы ерөнхий сайд нар харилцан баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-07 20:27:39
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Иорданы ерөнхий сайд Хани Мулки нар саяхан хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор харилцан баяр хүргэв.

Ли Кэчян баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосон 40 жилд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, дээд давхаргын хэлхээ холбоо улам нягтарч, улс төрийн итгэлцэл улам батжин, аижл хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй боллоо. Мөн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар найрсаг сайхан харилцаж ирлээ гэжээ.

Хани Мулки баярын захиандаа, Иордан, Хятад хоёр орон олон улсын асуудлуудад маш олон нийтлэг ойлголттой харилцаж ирлээ. Мөн ойрх дорнодын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах ажилд хамтдаа хичээн зүтгэж ирсэн юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе