• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трамп гэргийн хамт Ши Жиньпин болон түүний гэргийг хүлээн авлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-07 16:34:30

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин түүний гэргий Пэн Ли-Юаний хамт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон гэргий Мелани Трампын АНУ-ын Флорида муж улсын Мар-А-Лаго эдлэнд зохион байгуулсан хүлээн авалтад оролцсон байна.

Хүлээн авалтын үеэр Ши Жиньпин, Дональд Трамп нар халуун дулаан үг хэлсэн юм. Ши Жиньпин хэлэхдээ, "би ерөнхийлөгч Дональд Трамптай сайхан хэлэлцээ хийж, Хятад Америкийн харилцааны хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголцолд хүрлээ. Бид харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хөнгөлөлттэй байх үндсэн дээр худалдаа хөрөнгө оруулалт, гадаад харилцаа аюулгүй байдал, интернет сүлжээний хуулийн хэрэгжилт, хүмүүнлэгийн харилцаа зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, зөрчил маргаан, эмзэг асуудлыг бүтээлчээр зохицуулж, хоёр орны ард түмэнд улам их өгөөж хүртээхэд бэлэн байна. Миний бие эрхэм ерөнхийлөгч тантай хамт Хятад, Америк хоёр орны сайн сайхан хүсэл мөрөөдөл, урам зоригтой  бүтээн байгуулагчдыг дагуулан, хоёр орны харилцааг улам бат бэх,  сайн сайхан ирээдүйтэй чанарын шинэ түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Дональд Трамп "дарга Ши Жиньпиний удирдлагаар Хятад улс амжилттай хөгжиж, дэлхий нийтийн хүндэтгэл, бахархлыг хүртэж байна. Миний бие эрхэм тантай анх уулзаж байгаа боловч бид өргөн хүрээнд олон асуудлаар ярилцаж, анд бололцлоо. Эрхэм тантай хамтран ажиллаж, харилцан сонирхож буй асуудлаар саналаа гүнзгий солилцохыг хүсэж байна" гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцож, хүлээн авалт нөхөрсөг дотно уур амьсгалаар дүүрэн байлаа.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе