• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэрэглээ нь Хятадын эдийн засгийн нэмэгдлийг дайчлах болно

CRI       (GMT+08:00) 2017-04-07 09:12:39

Азийн хөгжлийн банк 6-нд Филиппиний нийслэл Манилад "2017 оны Азийн хөгжлийн хэтийн төлөв"-ийг нийтэлж, Хятад улс бүтцийн өөрчлөлтөө түргэтгэж байна, хэрэглээ нь 2017 оны Хятадын эдийн засгийн нэмэгдлийг дайчлах тогтворжуулагч байх болно гэж үзжээ.

2016 онд үйлчилгээний салбар Хятадын ДНБ-д эзлэх жин 52 хувь болж, 2015 оныхоос 7.8 хувиар нэмэгджээ. Аж үйлдвэрийн нэмэгдэл 6.1 хувь хэвээр байж, ДНБ-д 40 хувь эзлэх болжээ. Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт 2015 онд 1.4 хувь байснаа 2016 онд 2 хувь болж, засгийн газрын тогтоосон 3 хувийн инфляциас доогуур байгааг уг тайланд харуулжээ.

2016 онд Хятадын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 211 тэрбум ам.доллар байж, анх удаа гадаадын бизнесмений Хятадад оруулсан хөрөнгө оруулалтаас давсан байна гэж уг тайланд тэмдэглэжээ.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ясуки Савада хэлэхдээ, Хятадын эдийн засаг хэрэглээ болон үйлчилгээнд суурилсан хэлбэр тийш хөгжиж байна. Хэрэглээний зардал, улсын санхүүгийн дэмжиж байгаа дэд бүтцийн барилга байгуулалт, бүтцийн өөрчлөлт нь аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, Хятадын эдийн засагт бат бэх үндэс суурь тавьж өгөх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе