• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Транзит Монгол-2017" форум Бээжин хотноо зохиогдлоо

CRI       (GMT+08:00) 2017-04-07 17:26:51

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучлагчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа "Транзит Монгол-2017" форум 2017 оны 4-р сарын 7-ны өдөр Бээжингийн олон улсын буудалд боллоо. Уг арга хэмжээнд гурван улсын төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллага болон хэвлэл мэдээллийн нийт 300-аад төлөөлөгчид оролцов.

Форумыг нээж Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ирүүлсэн баярын захиаг Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг уншиж танилцууллаа.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Булган хэлэхдээ " БНХАУ, ОХУ-тай худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол улсын эдийн засгийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Энэ удаагийн "Транзит Монгол-2017" форум нь гурван улсыг дамжин өнгөрөх тээврийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцох чухал тавцан болж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Форумын үеэр гурван орны төмөр зам, хилийн боомт, тээвэр зуучлалын салбарын төлөөлөгчид "Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол-Хятад-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа", "Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлт", "Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд төмөр зам, тээвэр зуучийн байгууллага, далайн боомтын хамтын ажиллагаа" зэрэг илтгэл тавив. Форумын үеэр мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон Хятадын Олон улсын тээвэр зуучлалын холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХОУР-гийн сурвалжлагч Н.Пүрэвжав мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе