• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлалын тухай ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-09 15:49:47
4-р сарын 4-7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Финляндад төрийн айлчлал хийж, Америкийн Флорида муж дахь Мар-а-Лаго эдлэнд зочлон, Хятад Америкийн тэргүүний уулзалтад оролцоод ирлээ. Хятадын ГХ-ны сайд Ван И хэвлэл мэдээллийнхэнд хандан тус айлчлалын талаар танилцуулсан юм.

Ван И: Одоо дэлхий ертөнц 100 жилд тохиолдоогүй өөрчлөлт зохицуулалттай тулгарч байна. Олон улсын байдлын өөрчлөлтөд Америкийн шинэ засгийн газрын хэрэгжүүлж буй гадаад, дотоод бодлого дэлхий дахины анхаарлыг татаж, Европын интеграцчиллын үйл явцад шинэ байдал гарч байна. Ши Жиньпин дарга энэ удаа Финлянд, Америкийг зорьж, Европ, Америкийг дамнасан, маш чухал ач холбогдолтой айлчлал хийлээ. Айлчлал баялаг үр дүнд хүрсэн төдийгүй олон улсын харилцааг тогтвортой, эерэг эрч хүчээр сэлбэсэн юм.

Ван И энэхүү айлчлалыг дүгнэн нэгд, уламжлалт найрсаг харилцааны давуу талыг ашиглаж, Хятад, Финляндын харилцааг шинэ шатанд гаргав. Хоёрт, дээд давхаргын стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн ирээдүйг тодорхойлов. Гуравт, Хятадын хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж, улс орнуудтай харилцах журам ёсыг харуулав гэжээ.

Ван И: Энэ айлчлал Хятадын хоёр чуулганы дараах Ши Жиньпин даргын анхны айлчлал бөгөөд намын 19-р их хурлаас өмнөх гадаад дотоодын байдлыг нэгтгэн дүгнэж хийсэн гадаад харилцааны чухал арга хэмжээ юм. Бид Ши Жиньпин даргын энэ айлчлалд агуулагдаж буй гадаад харилцааны чухал үзэл баримтлалаас суралцаж, Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны удирдлага дор энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамт ашиг олох зарчмыг баримтлан, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг шинэ шатанд хүргэж, намын 19-р их хурлыг зохион байгуулах таатай орчноор ханган, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ. \Урьхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе