• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоргос боомт 5 жилийн ойгоо тэмдэглэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-10 15:37:31

Хятад Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв 2012 оны 4-р сарын 18-нд 5.28 хавтгай дөрвөлжин километр талбайд үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байсан. Энэхүү төв нь бизнес худалдааны хэлэлцээр, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, логистик, тээвэрлэлт, банк санхүү зэрэг цогц үйлчилгээг нэгтгэсэн худалдааны бүс байж, гаалийн хөнгөлөлттэй бодлого эдэлж, хүн хүч, ложистик, хөрөнгө мөнгө гээд ямар ч харш саадгүйгээр хил дамнан харилцаж болдог.

"Нэг бүс нэг зам" санаачлагын ахицтай уялдан, Хятад Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны иж бүрэн үйл ажиллагаа, боловсронгуй дэд бүтэц, хөнгөлөлттэй бодлого, таатай нөхцөлд олон бизнесмэн, аж ахуйн нэгжийг татан хөрөнгө оруулалт хийлгэдэг байна. Шинжааны Хоргос хилийн шалган нэвтрүүлэх газрын танилцуулснаар уг хамтын ажиллагааны төвөөр 2016 онд давхардсан тоогоор 5 сая 430 мянган хүн нэвтэрч, 2017 оны эхний улиралд давхардсан тоогоор 1 сая 400 мянган хүн нэвтэрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе