|
|
||
Орон нутгийн цагаар 4-р сарын 9-нд Нил мөрний гурвалжин хойгт байх Египетийн төв нутгийн Танта хот болон хойд нутгийн Александра боомтын хоёрын дундах Христосын сүмд дэлбэрэлтийн хэрэг гарч, одоогийн байдлаар 47 хүний аминд хүрсэн байна.
"Исламын улс" хэт даврагч бүлэглэл хоёр удаагийн дэлбэрэлтийн хэрэг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Дэлбэрэлт болсны дараа Египетийн ерөнхийлөгч Абдель-Фаттах Эль-Сиси яаралтай хурал хуралдуулж, цэрэг цагдаад туслан чухал байгууллагуудын аюулгүй байдлыг хамгаалахыг зарлиг болгосон байна. Мөн орой Абдель-Фаттах Эль-Сиси телевизээр үг хэлэхдээ, "бид олон арга хэмжээ авч одоогийн нөхцөл байдлыг даван туулж байна. Үүнд хамгийн чухал нь үндсэн хууль болон хууль зүйн холбогдох шаардлагын дагуу улсын хэмжээнд 3 сарын хугацаатай онц байдлыг зарлаж хэрэгжүүлнэ. Онц байдлын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь улс орныхоо хамгаалахын төлөө юм" гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |