• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын тухай толь бичиг хэвлэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-10 15:23:02

Шанхайн Гадаад хэлний боловсролын хэвлэлийн газраас боловсруулан редакторласан "нэг бүс нэг зам"-ын нийгэм соёлын асуудлыг багтааж, зурагттайгаар олон хэл дээр бичигдсэн цуврал толийг эмхтгэн гаргалаа. Эхний шатанд Араб, Польш, Герман, Орос, Франц, Голланд, Румын, Япон, Турк, Испани, Грек, Итали, Англи зэрэг 13 хэл дээр толь бичгийг гаргах юм байна. Англи-Хятад хэлний эмхтгэлээс гадна бусад 12 төрлийн хэлний эмхтгэлийг англи, хятад хэлтэй гурван хэлээр хяналт болгох юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг цуврал толийг Гадаад хэлний боловсролын хэвлэлийн газар болон Германы PONS хэвлэлийн компани хамтран редакторлаж, "нэг бүс нэг зам" дагуух бий бүхий орнуудын хэл болон албан ёсны хэлийг хамруулсан бөгөөд Европын эдийн засгийн бүсийн орнуудын хэл, түүнчлэн бусад олон улсын харилцаанд байнга хэрэглэдэг хэлнүүдийг хамруулж, нийт 60 гаруй төрлийн эмхтгэлийг хэвлүүлж, гурван үе шатанд хуваан зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Хоёрдох үе шатанд Монголоос гадна, Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг АСЕАН-ы 10 орны хэлээр 30 гаруй эмхтгэлийг хэвлүүлнэ. Мөн Энэтхэг, Пакистан, Балба зэрэг Өмнөд Азийн 8 орон, Польш, Чех, Унгар зэрэг төв болон зүүн Европын 11 орны хэлийг тус тус хамруулжээ. Гурав дахь үе шатанд Казахстан зэрэг төв Азийн 5 орон, тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, төв болон зүүн Европын зарим орнууд, баруун Азийн зарим орнуудын хэлийг хамруулан 20 гаруй эмхтгэлийг хэвлүүлнэ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе