|
|
||
Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Карамаи үүлэн тооцооны паркийн намын хорооны дарга Ли Юнь саяхан хэлэхдээ, "нэг бүс нэг зам"-ын стратегийн боломжийг ашиглан, паркийн тал бүрийн нөхцөлийг сайжруулан, Карамаи үүлэн тооцооны паркийг торгоны замын эдийн засгийн мэдээллийн төв болгон байгуулна гэв.
Ли Юнь, ирээдүйд уг парк "нэг бүс нэг зам"-ын завшаан боломжийг ашиглан, үйлдвэрлэлийн давуу талаа нэмэгдүүлж, өгөгдөл хадгалах төв, өгөгдөл боловсруулах төв, программ үйлчилгээний төвийн байгуулалтыг түргэтгэн, торгоны замын эдийн засгийн бүсийн орнууд болон бүс нутгийн тоо баримтын баялгийг хуримтлуулж, шийдвэрлэх хүчин чадавхи, программ үйлчилгээг хөгжүүлэн, бүс нутаг, бүх Хятад цаашлаад дэлхий нийтийг хамарч, торгоны замын эдийн засгийн мэдээллийн төвийг байгуулна гэв.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны удирдлаган дор, Карамаи үүлэн тооцооны парк "нэг бүс нэг зам"-ын мэдээллийн хонгилын байгуулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж, нийтлэг ойлголтыг хуримтлуулан, холбогдох байгуулалтыг түргэтгэхээр төлөвлөж байна.
\Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |