• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Цахим гадуурхал цаашаа"

CRI       (GMT+08:00) 2017-04-10 17:55:20

4-р сарын10-нд Улаанбаатар хотын Үй Цай бүрэн дунд сургуульд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Б.Баярсайхан "Цахим гадуурхал цаашаа" сэдвээр лекц уншлаа.

Лекцийг Үй Цай сургуулийн 9-12 дугаар ангийн 200 орчим багш сурагчид хамтдаа сонсов. Б.Баярсайхан цахим орчин дахь гадуурхал, нэгнийгээ хэрхэн дээрэлхдэг тухай танилцуулж, цахим гадуурхал нь хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө гэмтээхээс эхлээд амиа хорлоход хүргэх аюултайг онцолсон юм. Цахим гадуурхал гэдэг фэйсбүүк, твиттер, цахим шуудан, дижитал технологи, гар утас зэргийг ашиглан хүүхэд буюу насанд хүрэгчид бие биеэ гүтгэх, гутаан доромжлох, дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх, ичгэвтэр байдалд оруулах үйлдлийг хэлж байгаа юм.

Сүүлийн дөрвөн жилд Монгол улсын хэмжээнд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтын золиос болж амиа хорлосон гэх таагүй мэдээлэл бий. Үүнд чиглүүлэн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь цахим гадуурхлыг таслан зогсоох зорилгоор UBS "Universe best songs" уралдаант нэвтрүүлэгтэй хамтран "Цахим орчинд соёлтой оролцъё" уриан дор үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Одоогоор тус уриалгад улсын хэмжээнд 17 аймгийн 200 гаруй сургууль нэгдээд байгаа гэнэ. Лекцийн үеэр Б.Баярсайхан Үй Цай сургуулийг тус аянд нэгдэхийг уриалж, сурагчдад цахим гадуурхалтай хэрхэн тэмцэх талаар зөвлөлгөө өгч, цахим орчинд соёлтой оролцох, бие биедээ хүндэтгэлтэй хандах, ёс зүйтэй хүн болохыг уриалав. Б.Баярсайхан лекцийн дараа сурагчдын тавьсан асуултад хариулсан юм.

Мөн тэрээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг төлөөлөн үндэсний хэмжээний том том уралдаан тэмцээнд шилдэг амжилт гаргасан Үй Цай сургуулийн сурагчдад өргөмжлөл гардууллаа.

Алтаннавч

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе