• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Линь Жэн Юе Э-г хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2017-04-11 19:26:15

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-ний үдээс хойш Жун Нань Хайд шинээр сонгогдсон бөгөөд төв засгийн газраас зөвшөөрөгдөн томилогдсон Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь засаг дарга Линь Жэн Юе Э-г хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Линь Жэн Юе Э-гийн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь засаг даргаар сонгогдсон бөгөөд тохоон томилогдсон явдалд баяр хүргэв. Ши Жиньпин хэлэхдээ, та засгийн газарт 36 жил ажилласан, ялангуяа Хонгконг эх орныхоо мэдэлд эргэж ирснээс хойш засаг захиргааны онцгой бүсийн захиргаанд олон чухал алба тушаал хашиж ирсэн, эх орноо хайрлах, Хонгконгоо хайрлах байр суурь шантаршгүй, хөдөлмөрч, ажил хэрэгч, үүрэг хариуцлага зоригтой хүлээдэг, захиргааны баялаг туршлагатай, ээдрээтэй байдлыг зохицуулах чадвартай, Хонгконгийн нийгэм олон нийтэд маш өндрөөр хүлээн зөвшөөрөгдсөн, улс орон ба Хонгконгт сэтгэл, хүчээ зориулсан, үүрэг хариуцлагатай, төв засгийн газраас засаг даргад тавьсан шалгуурт нийцсэн хүн юм. Та сонгогдсон нь нүдээ олсон зөв явдал юм гэв.

Ши Жиньпин, "энэ онд Хонгконг эх орныхоо мэдэлд эргэж ирсний 20 жилийн ой тохиож байна. 20 жилд "нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо" Хонконгт хэрэгжиж асар их амжилтад хүрлээ. Үндсэн хууль болон тулгуур хуульд тогтоосон засаг захиргааны онцгой бүсийн тогтолцоо үр ашигтай явагдаж, Хонгконг хөгжил дэвшил, тогтвортой байдлаа хадгалсан явдлыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Үүний зэрэгцээ урьд өмнө байгаагүй ажил үйлсийн хувьд "нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо"-ны Хонгконг дахь хэрэгжилтийг тасралтгүй судалж, үргэлжлүүлэх шаардлагатай байна. 20 жилд Хонгконг бага бус саад бэрхийг туулж, энэ үед сорилт, эрсдэл байсан бөгөөд завшаан боломжоор ч дүүрэн байсан юм. Шинэ засаг даргын хувьд таны үүрэг хариуцлага хүнд, эрхэм зорилго яруу алдартай байна. Төв засгийн газар "нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо", "Хонгконгчууд Хонгконгоо засах"-ыг баримталж, бие даасан байдал өндөр түвшинд гуйвшгүй, өөрчлөгдөшгүй бөгөөд хөдөлшгүй юм. Та болон засаг захиргааны онцгой бүсийн шинэ захиргаа хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг бүх хүчин чадлаараа дэмжинэ. Та хүнд итгэл найдварыг унагалгүй, онцгой бүсийн захиргаа болон нийгэм нийтийг удирдан дагуулж, өргөн олон Хонгконгийн элэг нэгтнүүдтэй нягтран, "нэг улсад хоёр зүйлийн тогтолцоо"-ны зарчим ба тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, эв нэгдэлтэй, уужуу багтаамжтай, хүч сэтгэлээ нэгтгэн, зоригтой урагшлан, Хонгконгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэв.

Тус уулзалтанд Жан Дэ-жян, Ли Юань-чао, Жя Жань-шу, Ян Жие-чи нар оролцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе