• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лалын улсад цохилт өгөхийн зэрэгцээ төр засгийг нь солихыг анхааралдаа авна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-11 15:12:29
10-нд Америкийн цагаан ордон: Америк Сирийн асуудлаар, Лалын улсад цохилт өгөх, Сирийн засаг төрийг солихыг зэрэг бодолцож байна хэмээн мэдээлжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сеан Спашер мөн өдөр ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Америк Сирийн асуудалд нэг талаар Лалын улс бүлэглэлд цохилт өгөхөд анхаарал тавьж нөгөө талаар Сирийн төр засгийг сольж, шинэ удирдагч тодруулахыг бодолцож байна. Башар Ал Ассадын удирдсан засгийн газар Сирид энх тайван тогтвортой байдал тогтооно гэдэгт итгэхийн аргагүй байна гэжээ.

Тэрээр: Лалын улс бүлэглэлийн хүч сулрах, Сирийн мөргөлдөөн намдах нь Башар Ал Ассадыг унагах улс төрийн нөхцөлийг бүрдүүлж байна. Башар Ал Ассад эрх барьж байгаа нөхцөлд Лалын улс бүлэглэлийг устгаж болно. Америкийн Сири дэх хамгийн том заналхийлэл бол Лалын улс бүлэглэл юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе