|
|
||
10-нд Бээжин хотноо Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэгийн 5 дах удаагийн удирдах зөвлөлийн 3-р хуралдаан болов. Хуралд холбогдох албан тушаалтан 2016 оны тайлангаа тавив. 2016 оны Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг нийт 650 мянган гомдлыг хүлээн авч, хэрэглэгчдийн 400 сая юанийн хохирлыг барагдуулсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсно уу.
Хэрэглэгчдийн маргааныг намжаах, хэрэглээний явц дахь зөрчлийг шийдвэрлэх нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн ажлуудын нэг. Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэгийн дарга Жан Пин хэлэхдээ: 2016 оны байдлаар, Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг хэрэглэгчдийн мэдүүлсэн нийт 650 мянган гомдлыг хүлээн авснаас дийлэнх маргааныг шийдвэрлэж чадсан гэлээ. "Ноднин жил Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг хэрэглэгчдийн мэдүүлсэн нийт 650 мянган гомдол хүлээж авснаас 530 мянгыг нь шийдвэрлэж, гомдлыг шийдвэрлэсэн хэмжээ 81 хувьд хүрсэн. Ингэснээр хэрэглэгчдийн 390 сая юанийн хохирлыг барагдуулж өгсөн."
2016 онд аялал жуулчлал, интернет худалдаа, итгэмжийн хэрэглээ зэрэг маргаан ихтэй салбарт чиглүүлэн бүх шатны хэрэглэгчдийн нийгэмлэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлаа эрчимжүүлэн, олон төрлийн гэр ахуйн цахилгаан бараанд үнэлгээ хийж, үнэлгээний тайланг нийтэлсэн байна. Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэгийг удирдах байгууллага болох Хятадын үндэсний үйлдвэр худалдааны ерөнхий газрын дарга Жан Мао хэлэхдээ: Дараагийн шатанд хэрэглэгчдийн нийгэмлэг хэрэглэгчдэд боловсрол хүртээх, өөрийгөө хамгаалах ухамсрыг дээшлүүлэхэд гол хүч тавьж, сул талаа хөгжүүлэхэд анхаарч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээд хэмжээнд хамгаалах болно гэлээ. "Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хурдтай нэмэгдэж буйн хэрээр эдийн засагт оруулсан хуль нэмэр нь 64.6 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ бол маш сайн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зарим асуудал бас бий. Хотууд хоорондын зөрүү ихтэй, олон нийтийг тэгш харгалзан, мэдээллээ бүрэн түгээх чадваргүй, хөдөө тосгонд хэрэглэгчид хэрхэн гомдол мэдүүлэх зэрэг асуудлууд сайн шийдэгдээгүй байна. Мөн улс дамнасан, хил дамнасан эрхээ хамгаалах, худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ 7 доногийн дотор буцаах, улс дамнасан байвал буцааж чадахгүй болох зэрэг асуудал бий. Настай, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудалд ч бий. Бид олон арга замаар, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан эрх ашгаа хамгаалах үзэл баримтлал, хэрэглэгчдийн талаарх мэдлэг боловсрол хүртээж, хэрэглэгчдийн эрхээ хамгаалах чадавхыг дээшлүүлэх ёстой юм."
Ойрын жилүүдэд, Хятад улс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль дүрмийг сайжруулсаар байна. Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чан Юй хэлэхдээ: Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг давуу талаа ашиглан, хэрэглэгчдийн холбогдох хууль боловсруулахад идэвхтэй санал оруулах болно гэлээ. "Нэгдүгээрт, "цахим худалдааны хууль тогтоох", "Шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэх тухай хууль", "Стандартчиллын хууль" зэрэг хэрэглэгчдийн эрх ашигтай нягт холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг боловсруулан батлахад анхаарал хандуулан ажиллах. Хоёрдугаарт, бүх шатны хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай дүрэм батлах ажлыг урагшлуулан, хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн тусгаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд үр дүнтэй баталгаа хангаж ажиллах. Гуравдугаарт, БХАТИХ-ын Байнгын хороо "Бүтээгдэхүүний чанарын тухай хууль"-ийг мөрдөж буй байдалд хяналт тавих ажилд туслан холбогдох асуудлаар засгийн газрын байгууллагад хандан тусгаж, санал бодлоо илэрхийлэн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэрэгжихэд хүчин зүтгэл оруулах зэрэг болно."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |