• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

7-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нар Ойрхи Дорнодын 5 орны төлөөлөгчтэй Сирийн асуудлаар уулзалдлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-12 10:33:45

7-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын хурал 4-р сарын 11-ний өдөр Турк, Арабын нэгдсэн Эмирт Улс, Саудын Арабын Хаант Улс, Йорданы Хашемын Хаант Улс, Катар зэрэг Ойрхи Дорнодын 5 орны ГХЯ-ны төлөөлөгчидтэй Италийн Луккад хаалттай хуралдаж, Сирийн хямралыг энх тайвны аргаар шийдвэрлэх асуудлаар ярилцжээ.

Хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр Италийн гадаад хэргийн сайд Анжелино Альфано хэлэхдээ, "уулзалт маш амжилттай болсон, улс төрийн аргаар шийдвэрлэх нь Сирийн хямралыг энх тайвнаар шийдвэрлэх цорын ганц сонголт юм" гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, "10-ны өдөр Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Зарифтай Сирийн хямрал болон Сирийн химийн зэвсгийн асуудлаар утсаар ярилцаж, Иран уг хэрэгт улам илүү ач холбогдол өгч, Сирийн энгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, химийн зэвсгийг устгахын төлөө хичээн ажиллахыг хүссэн" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе