• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулах талаар дэвшүүлсэн тогтоолын төсөл батлагдсангүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-13 10:51:31
12-нд, Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулах талаар Их Британи, Америк, Франц гурван орны дэвшүүлсэн тогтоолын төсөлд НҮБ санал хураасан боловч энэ төсөл батлагдсангүй.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И санал хураалтын дараа хэлэхдээ, Сирийн химийн зэвсгийн асуудлаар Аюулгүйн зөвлөлийн зүгээс үг хэлэхийг Хятад улс хүсэн хүлээж байсан бөгөөд Аюулгүйн зөвлөлөөс холбогдох талуудын дэмжлэгийг олох тогтоолын төсөл гаргахад хичээн тусалж байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн санал хураасан энэ төсөлд Сирийн нутагт химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг буруушааж, энэ хэргийн талаар шуурхай байцаалт хийхийг дурдсан байна. Хятад улс үүнийг дэмжиж байгаа. Харин бусад заалтад санал нэгдэхийн тулд өөрчлөлт засвар оруулж болох байсан. Эдгээр шалтгааны улмаас Хятад улс түдгэлзсэн санал өглөө гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе